3-Р САРЫН 17-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

Энэ өдөр нийт 45,549,085,483 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.
2026 оны 3 дугаар сарын 17-ны өдөр энгийн арилжаагаар 45 хувьцаат компанийн 619,895,831 төгрөгийн үнийн дүн бүхий 1,028,265 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 18 компанийн хувьцааны ханш өсч, 21 компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс Хай би ойл ХК (HBO +14.89%), Оллоо ХК (OLL +8.39%), Инвескор ББСБ ХК (INV +3.20%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Хүрд XK (HRD -15.00%), Монгол шилтгээн ХК (MSH -15.00%), Монгол Базальт ХК (MBW -6.67%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:
Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 20,234 ширхэг нэгж эрх 16,629,304 төгрөгөөр,
Хөрөнгөөр баталгаажсан 100 ширхэг үнэт цаас 10,001,000 төгрөгөөр,
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 275 ширхэг үнэт цаас 27,500,000 төгрөгөөр,
Багцын арилжаанд нийт 1,902,573 ширхэг үнэт цаас 2,475,247,473 тус тус арилжигдсан байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 5 багц 32,000 тонн 1/3 коксжих нүүрс 2,809,600 ам.доллар буюу 10,020,578,880 төгрөгөөр,
"Энержи Ресурс" ХХК-ийн 2 багц 12,800 тонн Баяжуулсан коксжих нүүрс 12,032,000 юань буюу 6,216,092,160 төгрөгөөр,
"Эрдэнэс критикал минералс" (Монголросцветмет) ТӨҮГ-ын 2 багц 6,600 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 465,300 ам.доллар буюу 1,659,515,715 төгрөгөөр,
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 10 багц 64,000 тонн 1/3 коксжих нүүрс 4,742,400 ам.доллар буюу 16,914,006,720 төгрөгөөр,
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 5 багц 32,000 тонн 1/3 коксжих нүүрс 2,128,000 ам.доллар буюу 7,589,618,400 төгрөгөөр, тус тус арилжигдсан байна.
Энэ өдөр нийт 45,549,085,483 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 0.41% хувиар өсч, 52,725.36 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 13,748,499,564,388 төгрөг боллоо.
Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ