MSE
Бусад мэдээ
Зах зээл

3-Р САРЫН 16-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2021-03-16

Өнөөдрийн арилжаагаар 4,105,913 ширхэг үнэт цаасыг нийт 847,720,820.11 төгрөгөөр арилжаалсан байна.

2021 оны 3 дугаар сарын 16-ны өдөр энгийн арилжаагаар 46 хувьцаат компанийн 651,365,395.11 төгрөгийн үнийн дүн бүхий 3,288,079 ширхэг хувьцаа арилжигдсанаас 27 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 17 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 2 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Бэрх Уул" ХК (BEU+14.96%) болон "Монгол шуудан" ХК (MNP +14.96%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Глобал монголиа холдингс" ХК (HML -14.84%) болон "Ариг гал" ХК (EER -4.17%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 817,829 ширхэг нэгж эрхийг нийт 195,855,425 төгрөгөөр арилжигдсан байна.

Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 5 ширхэг үнэт цаас 500,000 төгрөгөөр арилжигдсан байна.

ТOP-20 индекс 1.26 хувиар өсөж, 34475.87 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,667,531,797,727.52 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ