3-Р САРЫН 13-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

Энэ өдөр нийт 42,565,505,209 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.
2026 оны 3 дугаар сарын 13-ны өдөр энгийн арилжаагаар 49 хувьцаат компанийн 634,450,756 төгрөгийн үнийн дүн бүхий 764,457 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 18 компанийн хувьцааны ханш өсч, 22 компанийн хувьцааны ханш буурсан бол 9 компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс Эрдэнэс сольюшинс ХК (AMT +8.45%), Монгол шуудан ХК (MNP +7.14%), Могойн гол ХК (BDL +5.69%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Дархан гурил тэжээл ХК (DAR -14.08%), Монложистикс Холдинг ХК (MLG -11.45%), Худалдаа Хөгжлийн банк ХК (TDB -10.77%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:
Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 20,886 ширхэг нэгж эрх 18,835,748.00 төгрөгөөр,
Хөрөнгөөр баталгаажсан 27 ширхэг үнэт цаас 2,694,660.00 төгрөгөөр,
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 2,900 ширхэг үнэт цаас 289,990,000.00 төгрөгөөр,
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 728 ширхэг үнэт цаас 72,800 доллар (259,616,448₮)-оор тус тус арилжигдсан байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 10 багц 64,000 тонн 1/3 коксжих нүүрс 5,555,200 ам.доллар буюу 19,810,732,032 төгрөгөөр,
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 2 багц 12,800 тонн дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрс 1,774,080 ам.доллар буюу 6,326,653,133 төгрөгөөр,
"Энержи Ресурс" ХХК-ийн 2 багц 12,800 тонн Баяжуулсан сул коксжих нүүрс 12,160,000 юань буюу 6,306,419,200 төгрөгөөр,
"Эрдэнэс Критикал Минералс" (Монголросцветмет) ТӨҮГ-ын 2 багц 6,600 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 455,400 ам.доллар буюу 1,624,029,264 төгрөгөөр,
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 5 багц 32,000 тонн 1/3 коксжих нүүрс 2,044,800 ам.доллар буюу 7,292,083,968 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Энэ өдөр нийт 42,565,505,209 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 1.14% хувиар буурч, 52,802.39 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 13,814,846,387,550 төгрөг боллоо.
Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ