3-Р САРЫН 10-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

Энэ өдөр нийт 45,213,596,734 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.
2026 оны 3 дугаар сарын 10-ны өдөр энгийн арилжаагаар 43 хувьцаат компанийн 711,134,682 төгрөгийн үнийн дүн бүхий 902,476 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 17 компанийн хувьцааны ханш өсч, 22 компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс Эрдэнэс сольюшинс ХК (AMT +11.88%), Монголын цахилгаан холбоо ХК (MCH +9.86%), Ремикон ХК (RMC +6.00%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Монгол шуудан ХК (MNP -7.06%), Тэнгэр Даатгал ХК (TGI -2.39%), Сүү ХК (SUU -1.35%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:
Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 15,421 ширхэг нэгж эрх 6,485,868 төгрөгөөр,
Хөрөнгөөр баталгаажсан 1,005 ширхэг үнэт цаас 100,324,550 төгрөгөөр,
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 28 ширхэг үнэт цаас 2,800,000 төгрөгөөр,
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 60 ширхэг үнэт цаас 5,970 доллар (21,289,079.7₮)-оор тус тус арилжигдсан байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 10 багц 64,000 тонн 1/3 коксжих нүүрс 6,246,400 ам.доллар буюу 22,274,724,864 төгрөгөөр,
"Энержи Ресурс" ХХК-ийн 2 багц 12,800 тонн Баяжуулсан коксжих нүүрс 11,392,000 юань буюу 5,889,322,240 төгрөгөөр
"Эрдэнэс Критикал Минералс" (Монголросцветмет) ТӨҮГ-ын 2 багц 6,600 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 455,400 ам.доллар буюу 1,623,960,954 төгрөгөөр,
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 10 багц 64,000 тонн 1/3 коксжих нүүрс 4,089,600 ам.доллар буюу 14,583,554,496 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Энэ өдөр нийт 45,213,596,734 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 0.6% хувиар өсч, 52,941.34 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 13,869,144,923,022 төгрөг боллоо.
Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ