MSE
Бусад мэдээ
Зах зээл

3-Р САРЫН 05-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2021-03-05

Өнөөдрийн арилжаагаар 1,430,579 ширхэг үнэт цаасыг нийт 623,245,152.55 төгрөгөөр арилжаалсан байна.

2021 оны 3 дугаар сарын 05-ны өдөр энгийн арилжаагаар 46 хувьцаат компанийн 610,787,405.55 төгрөгийн үнийн дүн бүхий 1,352,964 ширхэг хувьцаа арилжигдсанаас 20 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 21 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 5 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Монгол алт" ХК (ERS+14.68%) болон "Тав" ХК (TAV +6.74%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Оллоо" ХК (OLL -9.09%) болон "Хөх ган" ХК (HGN -7.65%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 77,615 ширхэг нэгж эрхийг нийт 12,457,747 төгрөгөөр арилжигдсан байна.

ТOP-20 индекс 0.89 хувиар өсөж, 33152.99 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,561,728,189,097.22 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ