MSE
Бусад мэдээ
Үйл явдал

25.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗГҮЦ АРИЛЖЛАА

2015-05-19

Монголын хөрөнгийн биржийн 2015 оны 5 сарын 19-ний өдрийн анхдагч зах зээлийн арилжаагаар 255,304 ширхэг ЗГ-ын богино хугацаат үнэт цаас арилжигдлаа.

Монголын хөрөнгийн биржийн 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн анхдагч зах зээлийн арилжаагаар 12 долоо хоногийн хугацаатай, жилийн 14.9% хүүтэй, 255,304 ширхэг, 25,530,400,000.00 төгрөгийн үнийн дүнтэй богино хугацаат ЗГҮЦ худалдан авах захиалга ирсэн бөгөөд Сангийн яамны зүгээс 100% нийлүүлэлтийг баталгаажууллаа.

Энэхүү арилжаанд МХБ-ийн гишүүн үнэт цаасны компаниуд дараах байдлаар оролцов.

№

Үнэт цаасны компанийн нэр

Тоо ширхэг

1

"Тэнгэр капитал ҮЦК" ХХК

250,020

2

"Дэү Секьюритис Монгол ҮЦК" ХХК

4,898

3

"БиДиСек ҮЦК" ХК

110

4

"Алтан Хоромсог ҮЦК" ХХК

106

5

"Нэйшнл сэкюритис ҮЦК" ХХК

100

6

"Стандарт инвестмент ҮЦК" ХХК

70

Нийт

255,304

Маркетинг, олон нийттэй харилцах алба

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ