2026 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 25-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

Арилжааны үр дүнд 2 жилийн хугацаатай, дунд хугацаат, купонтой үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.836 хувиар мөн 7 жилийн хугацаатай, урт хугацаат, купонтой үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 14.181 хувиар тус тус тогтлоо.
Өнөөдөр /2026.11.25/ Засгийн газрын купонтой 2 жил, купонтой 7 жилийн хугацаатай дотоод үнэт цаасыг хөрөнгө оруулагчдад нээлттэй санал болгон арилжаалсан.
Хөрөнгө оруулагчдаас купонтой 2 жилийн хугацаатай бондод 54 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 5 ширхэг захиалга, купонтой 7 жилийн хугацаатай бондод 44 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 5 ширхэг захиалга буюу нийт 98 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий саналыг ирүүллээ.
Арилжааны үр дүнд нийт 60 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 600,000 ширхэг үнэт цаас арилжигдаж, 2 жилийн хугацаатай купонтой бондын жигнэсэн дундаж хүү 10.836 хувиар, 7 жилийн хугацаатай купонтой бондын жигнэсэн дундаж хүү 14.181 хувиар тус тус тогтлоо.
Тус арилжааны үр дүнгийн дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ