MSE
Бусад мэдээ
Мэдээ мэдээлэл

2026 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 18-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-11-18

Арилжааны үр дүнд 52 долоо хоногийн хугацаатай, богино хугацаат, xямдруулалттай үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.762 хувиар мөн 5 жилийн хугацаатай, дунд хугацаат, купонтой үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 14.057 хувиар тус тус тогтлоо.

Өнөөдөр /2026.11.18/ Засгийн газрын xямдруулалттай 52 долоо хоног, купонтой 5 жилийн хугацаатай дотоод үнэт цаасыг хөрөнгө оруулагчдад нээлттэй санал болгон арилжаалсан.

Хөрөнгө оруулагчдаас 52 долоо хоногийн xямдруулалттай бондод 54 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 6 ширхэг захиалга, купонтой 5 жилийн хугацаатай бондод 49 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 6 ширхэг захиалга буюу нийт 103 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий саналыг ирүүллээ.

Арилжааны үр дүнд нийт 57,09 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 600,000 ширхэг үнэт цаас арилжигдаж, 52 долоо хоногийн xямдруулалттай бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.762 хувиар, 5 жилийн хугацаатай купонтой үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 14.057 хувиар тус тус тогтлоо.

Тус арилжааны үр дүнгийн дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

2026 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 18-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА · Монголын Хөрөнгийн Бирж