MSE
Бусад мэдээ

2026 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 11-НИЙ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-11-12

Арилжааны үр дүнд 3 жилийн хугацаатай, дунд хугацаат, купонтой үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 11.438 хувиар мөн 10 жилийн хугацаатай, урт хугацаат, купонтой үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 14.564 хувиар тус тус тогтлоо.

Өчигдөр /2026.11.11/ Засгийн газрын 3 болон 10 жилийн хугацаатай, купонтой дотоод үнэт цаасыг хөрөнгө оруулагчдад нээлттэй санал болгон арилжаалсан.

Хөрөнгө оруулагчдаас 3 жилийн хугацаатай купонтой бондод 66 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 9 ширхэг захиалга, купонтой 10 жилийн хугацаатай бондод 56.5 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий ширхэг захиалга буюу нийт 122.5 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий саналыг ирүүллээ.

Арилжааны үр дүнд нийт 60 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 600,000 ширхэг үнэт цаас арилжигдаж, 3 жилийн хугацаатай болон купонтой бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 11.438 хувиар, 10 жилийн хугацаатай купонтой үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 14.564 хувиар тус тус тогтлоо.

Тус арилжааны үр дүнгийн дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

2026 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 11-НИЙ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА · Монголын Хөрөнгийн Бирж