MSE
Бусад мэдээ
Хувьцаат компани

2025 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 25-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2025-11-25

Хөрөнгө оруулагчдаас 26 долоо хоногийн хугацаатай хямдруулалттай бондод 7.70 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 11 ширхэг захиалга, 2 жилийн хугацаатай купонтой бондод 7.75 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 8 ширхэг захиалгын саналыг тус тус ирүүллээ.

Өнөөдөр /2025.11.25/ Засгийн газрын хямдруулалттай 26 долоо хоног, купонтой 2 жилийн хугацаатай нийт 10 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий Засгийн газрын дотоодын үнэт цаасыг хөрөнгө оруулагчдад нээлттэй санал болгон арилжаалсан.

Хөрөнгө оруулагчдаас 26 долоо хоногийн хугацаатай хямдруулалттай бондод 7.70 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 11 ширхэг захиалга, 2 жилийн хугацаатай купонтой бондод 7.75 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 8 ширхэг захиалгын саналыг тус тус ирүүллээ.

Анхдагч зах зээлийн арилжаагаар хөрөнгө оруулагчдаас нийт 15.45 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий (1.5 дахин их) захиалга ирүүлсэн ба хямдруулалттай 26 долоо хоногийн хугацаатай бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 9.232 хувиар, купонтой 2 жилийн хугацаатай хугацаатай бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.848 хувиар тус тус тогтлоо.

Тус арилжааны үр дүнгийн дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

#company