2025 ОНЫ 08 ДУГААР САРЫН 20-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА
Өнөөдрийн арилжаагаар 52 долоо хоногийн хугацаатай хямдруулалттай бондын жигнэсэн дундаж хүү 9.323 хувиар тогтсон бол 5 жилийн хугацаатай купонтой бондын жигнэсэн дундаж хүү 11.766 хувиар тус тус тогтлоо.
Өнөөдөр /2025.08.20/ Засгийн газрын хямдруулалттай 52 долоо хоног, купонтой 5 жилийн хугацаатай, нийт 8 тэрбум төгрөгийн дотоод үнэт цаасыг хөрөнгө оруулагчдад нээлттэй санал болгон арилжааллаа.
Арилжааны үр дүнд хөрөнгө оруулагчдаас 52 долоо хоногийн хугацаатай хямдруулалттай бондод 11.0 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 12 захиалгын санал ирүүлж, үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 9.323 хувиар тогтсон бол 5 жилийн хугацаатай купонтой бондод 9.8 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 10 захиалгын санал ирүүлж, үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 11.766 хувиар тус тус тогтлоо.
Тус арилжааны дэлгэрэнгүй үр дүнгийн мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ