2021 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГАА ИРҮҮЛЭЭГҮЙ КОМПАНИУДЫН АНХААРАЛД
Нийт бүртгэлтэй 179 хувьцаат компаниас нэр бүхий 91 компани нь олон нийтэд нээлттэй, ил тод байх компанийн засаглалын сайн жишгийг хангаж МХБ-д санхүүгийн тайлангаа ирүүлээд байна.
Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компани нь “Үнэт цаасны зах зээлийн тухай хууль”-ийн 20 дугаар зүйлийн 20.1.6, “Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль”-ийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь заалтад заасны дагуу жилийн эцсийн санхүүгийн тайланг 2 дугаар сарын 10-ны өдрийн дотор Монголын хөрөнгийн биржид хүргүүлэх шаардлагатай байсан боловч тайлан хүлээн авах хугацаа 2022 оны 2-р сарын 15-ны өдрийг хүртэл сунгагдсан билээ. Энэ хугацаанд нийт бүртгэлтэй 179 хувьцаат компаниас нэр бүхий 91 компани нь олон нийтэд нээлттэй, ил тод байх компанийн засаглалын сайн жишгийг хангаж МХБ-д санхүүгийн тайлангаа ирүүлсэн бол 85 компани хуулийн хугацаандаа үүргийн хэрэгжилтийг хангаагүй байна.
Хуулинд заасан хугацаанд жилийн эцсийн санхүүгийн тайлангаа ирүүлээгүй нэр бүхий хувьцаат компаниуд 2022 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн дотор зөрчлийг арилгаагүй тохиолдолд МХБ-ийн холбогдох журмууд болон “Бүртгэлийн гэрээ”-нд заасны дагуу хариуцлагын арга хэмжээг ногдуулахыг анхааруулж байна.
Санхүүгийн тайлангаа хугацаандаа ирүүлээгүй компаниудын нэрсийн жагсаалтыг энд дарж харна уу.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ