Үйл явдал
2017 ОНЫ 7 САРЫН 4, 5-НЫ ӨДРҮҮДЭД АРИЛЖИГДАХ ЗГҮЦ-НЫ МЭДЭЭЛЭЛ
2017-06-29
2017 оны 7 дугаар сарын 4, 5-ны өдрүүдэд явагдах ЗГҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаагаар нийт 25.0 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий үнэт цаас арилжаалагдана.
Монголын хөрөнгийн биржээр дараах 3 төрлийн ЗГҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаа 2017 оны 7 дугаар сарын 4, 5-ны өдрүүдэд явагдана. Үүнд:
3 сарын хугацаатай, жилийн 11.575 хувийн хүүтэй, хямдруулалттай 140,000 ширхэг ЗГҮЦ /Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж харна уу/;
2 жилийн хугацаатай, жилийн 14.820 хувийн хүүтэй, урамшуулалтай 50,000 ширхэг ЗГҮЦ /Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж харна уу/;
9 сарын хугацаатай, жилийн 11.7%-ийн хүүгийн хязгаартай, өрсөлдөөнт арилжааны дүнгээр хямдруулсан үнэ нь тогтоогдох 60,000 ширхэг ЗГҮЦ /Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж харна уу/.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ