MSE
Бусад мэдээ
Үйл явдал

2017 ОНЫ 2 САРЫН 23-НЫ ӨДӨР АРИЛЖИГДАХ ЗГҮЦ-НЫ МЭДЭЭЛЭЛ

2017-02-17

Засгийн газрын жижиглэнгийн үнэт цаасны 2017 оны 2 дугаар сарын 28-ны өдөр хийгдэх ээлжит арилжааг урагшлуулан 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулах болсныг мэдэгдэж байна.

Засгийн газрын жижиглэнгийн үнэт цаасны 2017 оны 1 дүгээр улирлын арилжааны хуваарийн дагуу 2017 оны 2 дугаар сарын 28-ны өдөр хийгдэх ээлжит арилжаа нь “Нийтээр тэмдэглэх баярын өдөр” тохиож байгаатай холбогдуулан хугацааг урагшлуулан 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулах болсныг мэдэгдэж байна.

39 долоо хоног буюу 9 сарын хугацаатай, жилийн 17.911%-ийн хүүтэй ЗГ, 156 долоо хоног буюу 3 жилийн хугацаатай, жилийн 18.000%-ийн хүүтэй ЗГ-ийн урт хугацаат үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаа 2017 оны 02 дүгээр сарын 23-ны өдөр тус тус явагдана.

9 сарын хугацаатай ЗГҮЦ-ны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж харна уу.

3 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж харна уу.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ