MSE
Бусад мэдээ
Үйл явдал

2016 ОНЫ 1 ДҮГЭЭР САРЫН 11-НИЙ ӨДӨР АРИЛЖИГДАХ ЗАСГИЙН ГАЗРЫН ҮНЭТ ЦААСНЫ МЭДЭЭЛЭЛ

2016-01-06

ЗГҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаа долоо хоног бүрийн даваа гарагт явагдана.

28 долоо хоног буюу 6 сарын хугацаатай, жилийн 14.933%-ийн хүүтэй ЗГ-ын богино хугацаат жижиглэнгийн үнэт цаас, 3 жилийн хугацаатай, жилийн 15.75%-ийн хүүтэй, ЗГ-ийн урт хугацаат үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг МХБ-ийн гишүүн үнэт цаасны компаниудаар дамжуулан авч байгаа бөгөөд 1 дүгээр сарын 11-ны өдөр буюу Даваа гарагт арилжаа явагдана.

Өнгөрсөн хугацаанд ЗГҮЦ-ны анхдагч зах зээлийн захиалга лхагва гарагаас дараа долоо хоногийн даваа гараг хүртэл явагдаж, долоо хоног бүрийн мягмар гарагт арилжаа хийгддэг байсан бол энэ онд 7 хоног бүрийн Даваа гарагт хийгдэхээр боллоо.

Монголын хөрөнгийн бирж ойрын хугацаанд 2016 оны 1-р улирлын ЗГҮЦ-ны арилжааны хуваарийг мэдээлэх болно.

6 сарын хугацаатай ЗГҮЦ-ны мэдээллийг энд дарж авна уу.

3 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны мэдээллийг энд дарж авна уу.

Маркетинг, олон нийттэй харилцах алба

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ