2016 ОНД 348.7 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АРИЛЖААГ ХИЙЛЭЭ
Монголын хөрөнгийн бирж 2016 оны отгон буюу 5380 дахь арилжаагаа хийж, энэ онд нийт 348.7 тэрбум төгрөгийн гүйлгээг хийлээ.
2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр “I”, “II, “III” ангилалд бүртгэлтэй 20 хувьцаат компанийн 41,612 ширхэг хувьцаа арилжигдсанаас 8 хувьцаат компанийн хувьцаа өсч, 7 хувцаат компанийн хувьцаа буурсан бол 5 хувьцаат компанийн хувьцаа тогвортой байлаа. Үүнээс “Газар сүлжмэл” компани хамгийн өндөр буюу 13.50-иар өссөн бол “Дархан хүнс” 12.89%, “Женко тур бюро” 9.66%-иар тус тус өслөө. Мөн өнөөдрийн багцын арилжаагаар “Хархорин” ХК-ийн нийт 73,403 ширхэг хувьцаа арилжигдаж 42,393,785.00 төгрөгийн гүйлгээ хийгдлээ.
Энэ өдөр "MSE ALL" индекс 861.24 нэгж болж 0.32%-иар өссөн бол зах зээлийн үнэлгээ 1,474,173,296,528.00 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ