MSE
Бусад мэдээ
Үйл явдал

2014 ОНЫ “ШИЛДЭГ” ҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИУДЫГ ТОДРУУЛНА

2014-12-09

МХБ нь өөрийн гишүүн үнэт цаасны компаниудыг жил бүр арилжааны идэвх, өндөр амжилт гаргасан үзүүлэлтээр нь шалгаруулах болсныг мэдэгдье.

Монголын хөрөнгийн бирж нь өөрийн гишүүн үнэт цаасны компаниудыг жил бүр арилжааны идэвхи, үнийн дүн болон харилцагчдад үзүүлж буй үйлчилгээний чанар, хамгийн өндөр амжилт гаргасан үзүүлэлтээр нь шалгаруулах болсныг мэдэгдье.

2014 онд хувьцааны болон Засгийн газрын үнэт цаасны арилжаанд идэвхтэй оролцож, хамгийн их гүйлгээ хийсэн тус бүр нэг компанийг шалгаруулж, 12 дугаар сарын 25-ны өдөр өргөмжлөлийг гардуулна.

Мэдээллийн алба

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ