Үйл явдал
2012 ОНЫ АНХНЫ IPO АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА
2012-04-25
Тээвэр зуучийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Э-Транс Ложистик” ХК нь олон нийтэд хувьцаагаа санал болгон, захиалгын бүртгэлийн аргаар анхдагч зах зээлд амжилттай байршууллаа
Тээвэр зуучийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Э-Транс Ложистик” ХК нь олон нийтэд хувьцаагаа санал болгон гаргаж захиалгын бүртгэлийн аргаар анхдагч зах зээлд амжилттай байршууллаа. Тус компанийн хувьд нийт энгийн хувьцааны 16,67 % буюу нэг бүр нь 120 төгрөгийн үнэтэй, нийт 7 700 000 ширхэг хувьцааг арилжсан байна. Ингэснээр тус компани нь энэ оны хамгийн анхны IPO хийсэн компани боллоо.