2-Р САРЫН 4-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

Энэ өдөр нийт 42,854,521,707 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулаа.
2026 оны 2 дугаар сарын 4-ний өдөр энгийн арилжаагаар 45 хувьцаат компанийн 503,776,991 төгрөгийн үнийн дүн бүхий 1,319,790 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 16 компанийн хувьцааны ханш өсч, 22 компанийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс Мандал Даатгал ХК (MNDL +14.98%), Ард санхүүгийн нэгдэл ХК (AARD +2.89%), Таван толгой ХК (TTL +2.72%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Тэнгэр Даатгал ХК (TGI -9.88%), Оллоо ХК (OLL -8.46%), Шивээ овоо ХК (SHV -6.41%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:
Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 10,516 ширхэг нэгж эрх 3,405,100 төгрөгөөр,
Хөрөнгөөр баталгаажсан 7,124 ширхэг үнэт цаас 369,931,200 төгрөгөөр,
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 140 ширхэг үнэт цаас 14,000,000 төгрөгөөр,
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 20,000 ширхэг үнэт цаас 2,000,000 ам.доллар буюу 7,131,120,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 10 багц 64,000 тонн дэгдэмхий бодис дундаас их хийн нүүрс 7,193,600 ам.доллар буюу 25,649,212,416 төгрөгөөр,
"Энержи Ресурс" ХХК-ийн 20 багц 128,000 тонн Баяжуулсан коксжих нүүрс 11,456,000 юань буюу 5,888,498,560 төгрөгөөр,
"Эрдэнэс Критикал Минералс" (“Монголросцветмет”) ТӨҮГ-ийн 2 багц 6,600 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 462,000 ам.доллар буюу 1,647,288,720 төгрөгөөр,
"Эрдэнэс Критикал Минералс" (“Монголросцветмет”) ТӨҮГ-ийн 2 багц 6,600 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 462,000 ам.доллар буюу 1,647,288,720 төгрөгөөр тус тус арилжаалагдсан байна.
Энэ өдөр нийт 42,854,521,707 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 0.14% хувиар өсч, 54660.63 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 14,117,886,659,895 төгрөг боллоо.
Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ