2-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

Энэ өдөр нийт 55,814,288,113 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.
2026 оны 2 дугаар сарын 27-ны өдөр энгийн арилжаагаар 51 хувьцаат компанийн 384,213,367 төгрөгийн үнийн дүн бүхий 864,261 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 17 компанийн хувьцааны ханш өсч, 25 компанийн хувьцааны ханш буурсан бол 9 компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс Хэрлэн Хивс ХК (HRL +15.00%), Монинжбар ХК (MIB +14.98%), Женко тур бюро ХК (JTB +14.45%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Оллоо ХК (OLL -6.33%), Мандал Даатгал ХК (MNDL -5.95%), Тэнгэр Даатгал ХК (TGI -4.25%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:
Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 27,296 ширхэг нэгж эрх 19,001,345 төгрөгөөр,
Багцын арилжаагаар 1,125,668 ширхэг үнэт цаас 1,463,368,400 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 2 багц 12,800 тонн Дэгдэмхий бодис дунд коксжих нүүрс 1,556,480 ам.доллар буюу 5,551,108,096 төгрөгөөр,
"Эрдэнэс Критикал Минералс" (Монголросцветмет) ТӨҮГ-ийн 2 багц 6,600 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 462,000 ам.доллар буюу 1,647,699,900 төгрөгөөр,
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 10 багц 64,000 тонн 1/3 коксжих нүүрс 4,697,600 ам.доллар буюу 16,753,755,520 төгрөгөөр,
"Эрдэнэс Критикал Минералс" (Монголросцветмет) ТӨҮГ-ийн 2 багц 6,600 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 452,100 ам.доллар буюу 1,612,392,045 төгрөгөөр,
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 10 багц 64,000 тонн 1/3 коксжих нүүрс 3,737,600 ам.доллар буюу 13,329,963,520 төгрөгөөр,
"Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн Баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 7,680,000 юань буюу 4,005,350,400
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 5 багц 32,000 тонн 1/3 коксжих нүүрс 3,097,600 ам.доллар буюу 11,047,435,520 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Энэ өдөр нийт 55,814,288,113 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 0.75% хувиар буурч, 53,401.91 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 13,988,757,554,666 төгрөг боллоо.
Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ