2-Р САРЫН 26-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

Энэ өдөр нийт 39,559,464,203 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.
2026 оны 2 дугаар сарын 26-ны өдөр энгийн арилжаагаар 49 хувьцаат компанийн 739,302,348 төгрөгийн үнийн дүн бүхий 1,323,588 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 27 компанийн хувьцааны ханш өсч, 17 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс Би ди сек ХК (BDS +15.00%), Техник импорт ХК (TEX +15.00%), Женко тур бюро ХК (JTB +14.99%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Монголын цахилгаан холбоо ХК (MCH -6.72%), Монгол Базальт ХК (MBW -4.79%), ЛэндМН ББСБ ХК (LEND -3.26 %)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:
Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 5,484 ширхэг нэгж эрх 3,796,818 төгрөгөөр,
Хөрөнгөөр баталгаажсан 26 ширхэг үнэт цаас 2,600,100 төгрөгөөр,
Багцын арилжаагаар 5,821,195 ширхэг үнэт цаас 698,543,400 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:
"Эрдэнэс Критикал Минералс" (Монголросцветмет) ТӨҮГ-ийн 2 багц 6,600 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 458,700 ам.доллар буюу 1,635,939,789 төгрөгөөр,
"Эрдэнэс Критикал Минералс" (Монголросцветмет) ТӨҮГ-ийн 2 багц 6,600 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 462,000 ам.доллар буюу 1,647,709,140 төгрөгөөр,
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 10 багц 64,000 тонн 1/3 коксжих нүүрс 3,929,600 ам.доллар буюу 14,014,800,512 төгрөгөөр,
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 10 багц 64,000 тонн Дэгдэмхий бодис дундаас их хийн нүүрс 3,840,000 ам.доллар буюу 13,695,244,800 төгрөгөөр,
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 5 багц 32,000 тонн 1/3 коксжих нүүрс 1,996,800 ам.доллар буюу 7,121,527,296 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Энэ өдөр нийт 39,559,464,203 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 0.1% хувиар буурч, 53,805.38 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 14,027,343,656,522 төгрөг боллоо.
Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ