2-Р САРЫН 21-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ
Энэ өдөр нийт 16,969,240,526 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.
2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр энгийн арилжаагаар 48 хувьцаат компанийн 333,208,859 төгрөгийн үнийн дүн бүхий 928,811 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 23 компанийн хувьцааны ханш өсч, 22 компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс Стандарт проперти групп ХК (BBD +15.00%), Монгол алт ХК (ERS +15.00%), Сэндли ББСБ ХК (SEND +4.55%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Улаанбаатар БҮК ХК (BUK -13.45%), Бэрх Уул ХК (BEU -10.78%), Материалимпекс ХК (MIE -9.89%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 22,197 ширхэг нэгж эрх 7,186,463 төгрөгөөр,
Хөрөнгөөр баталгаажсан 30 ширхэг үнэт цаас 2,996,100 төгрөгөөр,
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 35 ширхэг бонд 3,497,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:
"Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан коксжих нүүрс 27,072,000 юань буюу 12,743,602,560 төгрөгөөр,
“Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,300 тонн 65% -ийн агууламжтай төмрийн баяжмал 338,250 ам.доллар буюу 1,146,190,568 төгрөгөөр,
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 2 багц 6,300 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 352,800 ам.доллар буюу 1,195,494,552 төгрөгөөр,
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 2 багц 6,300 тонн 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал 453,600 ам.доллар буюу 1,537,064,424 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.
Энэ өдөр нийт 16,969,240,526 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 0.32% хувиар буурч, 44,214.67 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,730,999,059,976 төгрөг боллоо.
Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ