MSE
Бусад мэдээ
Зах зээл

2-Р САРЫН 18-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2022-02-18

Өнөөдрийн арилжаагаар 872,978 ширхэг үнэт цаасыг нийт 454,127,706.99 төгрөгөөр арилжаалсан байна

2022 оны 2 дугаар сарын 18-ны өдөр энгийн арилжаагаар 43 хувьцаат компанийн 421,751,094 төгрөгийн үнийн дүн бүхий 830,871 ширхэг хувьцаа арилжигдсанаас 15 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 26 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 2 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Нако түлш" ХК (NKT +12.00%), "Хот девелопмент" (SDT +12%) болон "Оллоо" ХК (OLL +9.52%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Увс чацаргана" ХК (CHR -8.32%), "Женко тур бюро" ХК (JTB -5.99%) болон "Мандал даатгал" ХК (MNDL -4.53%) хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 42,107 ширхэг нэгж эрхийг 32,376,614 төгрөгөөр арилжаалсан байна.

ТOP-20 индекс -1.05 хувиар буурч 41077.29 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,740,057,372,584 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ