2-Р САРЫН 12-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

Энэ өдөр нийт 529,455,407 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.
2026 оны 2 дугаар сарын 12-ны өдөр энгийн арилжаагаар 44 хувьцаат компанийн 455,922,911 төгрөгийн үнийн дүн бүхий 1,391,867 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 20 компанийн хувьцааны ханш өсч, 18 компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс Сэндли ББСБ ХК (SEND +8.88%), Оллоо ХК (OLL +8.07%), Монос хүнс ХК (MFC +5.06%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Глобал монголиа холдингс ХК (HML -14.97%), Хүрд XK (HRD -12.90%), Монголын цахилгаан холбоо ХК (MCH -11.97%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:
Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 15,859 ширхэг нэгж эрх 11,784,996 төгрөгөөр,
Хөрөнгөөр баталгаажсан 618 ширхэг үнэт цаас 61,747,500 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Энэ өдөр нийт 529,455,407 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 0.11% хувиар өсч, 54,695.54 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 14,070,118,157,490 төгрөг боллоо.
Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ