MSE
Бусад мэдээ
Зах зээл

2-Р САРЫН 09-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-02-09

Энэ өдөр нийт 9,742,074,051 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулаа.

2026 оны 2 дугаар сарын 09-ний өдөр энгийн арилжаагаар 49 хувьцаат компанийн 530,441,074 төгрөгийн үнийн дүн бүхий 1,182,230 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 16 компанийн хувьцааны ханш өсч, 25 компанийн хувьцааны ханш буурсан бол 8 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Айтүүлс ХК (ITLS +14.60%), Монгол Базальт ХК (MBW +5.13%), Ремикон ХК (RMC +4.95%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Гранд системс ХК (LOT -10.00%), Монгол шуудан ХК (MNP -6.68%), Монос хүнс ХК (MFC -5.15%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:

  • Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 34,219 ширхэг нэгж эрх 4,695,377 төгрөгөөр арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Хангад Эксплорэйшн" ХХК-ийн 4 багц 25,600 тонн баяжуулсан сул коксжих нүүрс 17,920,000 юань буюу 9,206,937,600 төгрөгөөр арилжаалагдсан байна.

Энэ өдөр нийт 9,742,074,051 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.25% хувиар буурч, 54439.14 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 14,038,166,914,485 төгрөг боллоо.

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ