2-Р САРЫН 06-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

Энэ өдөр нийт 10,050,297,873 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулаа.
2026 оны 2 дугаар сарын 06-ны өдөр энгийн арилжаагаар 51 хувьцаат компанийн 749,742,074 төгрөгийн үнийн дүн бүхий 1,294,047 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 23 компанийн хувьцааны ханш өсч, 20 компанийн хувьцааны ханш буурсан бол 8 компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс Би ди сек ХК (BDS +8.73%), Хүрд XK (HRD +8.35%), Хөвсгөл алтан дуулга ХК (ADU +6.99%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Монгол алт ХК (ERS -14.06%), Айтүүлс ХК (ITLS -12.74%), Жуулчин дюти фрий ХК (SUL -10.70%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:
Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 23,248 ширхэг нэгж эрх 2,273,214 төгрөгөөр,
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 851 ширхэг үнэт цаас 85,100,000 төгрөгөөр,
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 15 ширхэг үнэт цаас 1,500 ам.доллар буюу 5,348,985 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:
"Хангад Эксплорэйшн" ХХК-ийн 4 багц 25,600 тонн баяжуулсан коксжих нүүрс 17,920,000 юань буюу 9,207,833,600 төгрөгөөр арилжаалагдсан байна.
Энэ өдөр нийт 10,050,297,873 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 0.11% хувиар буурч, 54577.38 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 14,036,821,489,510 төгрөг боллоо.
Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ