2.6 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗГҮЦ АРИЛЖИГДЛАА
МХБ-ийн 2014 оны 12 сарын 02-ны өдрийн арилжаагаар 12 долоо хоногийн хугацаатай, 2 681 600 000 төгрөгийн үнийн дүнтэй нийт 26,816 ширхэг ЗГҮЦ худалдан авах захиалга ирсэн
Монголын хөрөнгийн биржийн 2014 оны 12 сарын 02-ны өдрийн анхдагч зах зээлийн арилжаагаар 12 долоо хоногийн хугацаатай, жилийн 15.96 хувийн өгөөжтэй, 2 681 600 000 төгрөгийн үнийн дүнтэй нийт 26,816 ширхэг ЗГҮЦ худалдан авах захиалга ирсэн бөгөөд Сангийн яамны зүгээс 100% нийлүүлэлтийг баталгаажууллаа. Энэхүү арилжаанд МХБ-ийн гишүүн үнэт цаасны компаниуд дараах байдлаар оролцсон байна. Үүнд:
№ | Үнэт цаасны компанийн нэр | Тоо ширхэг |
1 | Алтан хоромсог | 6 200 |
2 | Голомт секюритиз | 5 331 |
3 | Аргай бэст | 5 181 |
4 | БиДиСек | 4 948 |
5 | Ти Ди Би Капитал | 4 302 |
6 | Монсек | 429 |
7 | Дэү секьюритис Монгол | 347 |
8 | АСЕ энд Т Капитал | 78 |
Нийт | 26 816 | |
Арилжааны алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ