MSE
Бусад мэдээ
Үйл явдал

2.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗГҮЦ АРИЛЖИГДЛАА

2014-11-25

МХБ-ийн 2014 оны 11 сарын 25-ны өдрийн анхдагч зах зээлийн арилжаагаар 28 долоо хоногийн хугацаатай, жилийн 16.3 хувийн өгөөжтэй, 2 496 100 000 төгрөгийн үнийн дүнтэй үнэт цаас арилжигдлаа.

Монголын хөрөнгийн биржийн 2014 оны 11 сарын 25-ны өдрийн анхдагч зах зээлийн арилжаагаар 28 долоо хоногийн хугацаатай, жилийн 16.3 хувийн өгөөжтэй, 2 496 100 000 төгрөгийн үнийн дүнтэй нийт 24,961 ширхэг ЗГҮЦ худалдан авах захиалга ирсэн бөгөөд Сангийн яамны зүгээс 100% нийлүүлэлтийг баталгаажууллаа. Энэхүү арилжаанд МХБ-ийн гишүүн үнэт цаасны компаниуд дараах байдлаар оролцсон байна. Үүнд:

№

Үнэт цаасны компанийн нэр

Тоо ширхэг

1

Ти Ди Би Капитал

8 691

2

Би Ди Сек

6 518

3

Аргай бэст

5 434

4

Монсек

2 175

5

Тэнгэр капитал

1 087

6

Голомт секюритиз

870

7

Стандарт инвестмент

163

8

Еврази капитал холдинг

21

9

Зэргэд

2

Нийт

24 961

Мэдээллийн алба

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ