MSE
Бусад мэдээ
Үйл явдал

2.1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗГҮЦ АРИЛЖЛАА

2015-04-28

Монголын хөрөнгийн биржийн 2015 оны 4 сарын 28-ний өдрийн анхдагч зах зээлийн арилжаагаар 20,911 ширхэг ЗГ-ын богино болон урт хугацаат үнэт цаас арилжигдлаа.

Монголын хөрөнгийн биржийн 2015 оны 4 дүгээр сарын 28-ний өдрийн анхдагч зах зээлийн арилжаагаар 52 долоо хоногийн хугацаатай, жилийн 16.0% хүүтэй, 20,891 ширхэг, 2,089,100,000.00 төгрөгийн үнийн дүнтэй богино хугацаат ЗГҮЦ, 5 жилийн хугацаатай жилийн 16.75% хүүтэй, 20 ширхэг, 2,000,000.00 төгрөгийн үнийн дүнтэй урт хугацаатай ЗГҮЦ-ыг тус тус худалдан авах захиалга ирсэн бөгөөд Сангийн яамны зүгээс 100% нийлүүлэлтийг баталгаажууллаа.

Энэхүү арилжаанд МХБ-ийн гишүүн үнэт цаасны компаниуд дараах байдлаар оролцов.

№

Үнэт цаасны компанийн нэр

Тоо ширхэг

1

"БиДиСек ҮЦК" ХК

20,010

2

"Стандарт инвестмент ҮЦК" ХХК

711

3

"Голомт секюритиз ҮЦК" ХХК

99

4

"Тэнгэр капитал ҮЦК" ХХК

71

5

"Алтан Хоромсог ҮЦК" ХХК"

20

Нийт

20,911

Маркетинг, олон нийттэй харилцах алба

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ