Үйл явдал
165 200 000 ТӨГРӨГИЙН ЗГҮЦ АРИЛЖИГДЛАА
2015-02-03
МХБ-ийн 2015 оны 02 сарын 03-ны өдрийн арилжаагаар 52 долоо хоногийн хугацаатай, 165,200,000 төгрөгийн үнийн дүнтэй нийт 1652 ширхэг ЗГҮЦаас арилжигдлаа.
Монголын хөрөнгийн биржийн 2015 оны 02 сарын 03-ны өдрийн анхдагч зах зээлийн арилжаагаар 52 долоо хоногийн хугацаатай, жилийн 16.125 хувийн өгөөжтэй, 165,200,000 төгрөгийн үнийн дүнтэй нийт 1652 ширхэг ЗГҮЦ худалдан авах захиалга ирсэн бөгөөд Сангийн яамны зүгээс 100% нийлүүлэлтийг баталгаажууллаа. Энэхүү арилжаанд МХБ-ийн гишүүн үнэт цаасны компаниуд дараах байдлаар оролцсон байна. Үүнд:
№ | Үнэт цаасны компанийн нэр | Тоо ширхэг |
1 | БиДиСек | 978 |
2 | Монсек | 469 |
3 | Өндөрхаан инвест | 100 |
4 | Алтан хоромсог | 100 |
5 | Ти Ди Би капитал | 5 |
Нийт | 1 652 | |
Мэдээлэл, олон нийттэй харилцах алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ