MSE
Бусад мэдээ
Үйл явдал

15.3 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗГҮЦ АРИЛЖИГДЛАА

2014-12-16

МХБ-ийн 2014 оны 12 сарын 16-ны өдрийн арилжаагаар 12 долоо хоногийн хугацаатай, 15 297 800 000 төгрөгийн үнийн дүнтэй нийт 152,978 ширхэг ЗГҮЦаас арилжигдлаа.

Монголын хөрөнгийн биржийн 2014 оны 12 сарын 16-ны өдрийн анхдагч зах зээлийн арилжаагаар 12 долоо хоногийн хугацаатай, жилийн 15.731 хувийн өгөөжтэй, 15,297,800,000 төгрөгийн үнийн дүнтэй нийт 152,978 ширхэг ЗГҮЦ худалдан авах захиалга ирсэн бөгөөд Сангийн яамны зүгээс 100% нийлүүлэлтийг баталгаажууллаа. Энэхүү арилжаанд МХБ-ийн гишүүн үнэт цаасны компаниуд дараах байдлаар оролцсон байна. Үүнд:

№

Үнэт цаасны компанийн нэр

Тоо ширхэг

1

Ти Ди Би капитал

143,492

2

БиДиСек

4,931

3

Дэү секьюритис Монгол

3,070

4

Голомт секьюритис

869

5

Зэргэд

534

6

Гаүли

46

7

Азиа Пасифик секьюритис

36

Нийт

152,978

Мэдээллийн алба

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ