MSE
Бусад мэдээ
Үйл явдал

15.0 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗГҮЦ АРИЛЖЛАА

2015-06-09

Монголын хөрөнгийн биржийн 2015 оны 6 сарын 9-ний өдрийн анхдагч зах зээлийн арилжаагаар 150,000 ширхэг ЗГ-ын богино хугацаат үнэт цаас арилжигдлаа.

Монголын хөрөнгийн биржийн 2015 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн анхдагч зах зээлийн арилжаагаар 28 долоо хоногийн хугацаатай, жилийн 15.02% хүүтэй, 203,334 ширхэг, 20.3 тэрбум төгрөгийн богино хугацаат ЗГҮЦ худалдан авах захиалга ирснээс Сангийн яам 150,000 ширхэг буюу 15 тэрбум төгрөгийн нийлүүлэлтийг хийлээ.

Мөн 3 жилийн хугацаатай, жилийн 16.875% хүүтэй, 99,903 ширхэг, 9.9 тэрбум төгрөгийн урт хугацаат ЗГҮЦ худалдан авах захиалга ирснээс нийлүүлэлт хийгээгүй байна.

Энэхүү арилжаанд МХБ-ийн гишүүн үнэт цаасны компаниуд дараах байдлаар оролцов.

№

Үнэт цаасны компанийн нэр

Тоо ширхэг

1

"Ти Ди Би Капитал ҮЦК" ХХК

147,632

2

"Дэү Секьюритис Монгол ҮЦК" ХХК

2,229

3

"БиДиСек ҮЦК" ХК

119

4

"Тэнгэр капитал ҮЦК" ХХК

10

5

"Стандарт инвестмент ҮЦК" ХХК

10

Нийт

150,000

Маркетинг, олон нийттэй харилцах алба

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ