13 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗГҮЦ АРИЛЖИГДЛАА
2015 оны 01 сарын 13-ны өдрийн анхдагч зах зээлийн арилжаагаар 12 долоо хоногийн хугацаатай, жилийн 14.690 хувийн өгөөжтэй, 13,007,700,000 төгрөгийн үнийн дүнтэй ЗГҮЦ арилжигдлаа.
Монголын хөрөнгийн биржийн 2015 оны 01 сарын 13-ны өдрийн анхдагч зах зээлийн арилжаагаар 12 долоо хоногийн хугацаатай, жилийн 14.690 хувийн өгөөжтэй, 13,007,700,000 төгрөгийн үнийн дүнтэй нийт 130,077 ширхэг ЗГҮЦ худалдан авах захиалга ирсэн бөгөөд Сангийн яамны зүгээс 100% нийлүүлэлтийг баталгаажууллаа. Энэхүү арилжаанд МХБ-ийн гишүүн үнэт цаасны компаниуд дараах байдлаар оролцсон байна. Үүнд:
№ | Үнэт цаасны компанийн нэр | Тоо ширхэг |
1 | Ард капитал групп | 100 000 |
2 | Ти Ди Би капитал | 23 847 |
3 | Эм Ай Би Жи | 3 102 |
4 | БиДиСек | 2 831 |
5 | Голомт секьюритис | 141 |
6 | Тэнгэр капитал | 81 |
7 | Азиа пасифик секьюритис | 75 |
Нийт | 130 077 | |
Мэдээлэл, олон нийттэй харилцах алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ