12-Р САРЫН 30-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

Энэ өдөр нийт 51,697,768,509.5 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.
2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр энгийн арилжаагаар 60 хувьцаат компанийн 1,739,029,921 төгрөгийн үнийн дүн бүхий 3,360,818 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 35 компанийн хувьцааны ханш өсч, 18 компанийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс Хөвсгөл хүнс ХК (HHS +15.00%), Дархан гурил тэжээл ХК (DAR +14.98%), Тандэм инвэст ББСБ ХК (TAND +14.97%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Монгол дизель ХК (MDZ --15.00%), И Эс Жи Файнанс ХК (GFG -14.89%), Монгол савхи ХК (UYN -14.77%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:
Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 101,086 ширхэг нэгж эрх 103,579,830 төгрөгөөр,
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1,500 ширхэг үнэт цаас 150,150,000 төгрөгөөр,
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 100 ширхэг үнэт цаас 10,000 ам.доллар (35,560,300₮) төгрөгөөр,
Багцын арилжаагаар 8,069,378 ширхэг үнэт цаас 1,101,368,520 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:
"Эрдэнэс критикал минералс" (“Монголросцветмет”) ТӨҮГ-ын 2 багц 6,600 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 498,300 ам.доллар буюу 1,771,969,749 төгрөгөөр,
"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын 5 багц 4,530 тонн 22.35%-ийн зэсийн агуулгатай баяжмал 13,159,650 ам.доллар буюу 46,796,110,189.5 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.
Энэ өдөр нийт 51,697,768,509.5 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 0.94% хувиар өсч, 55,019.79 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 13,825,703,348,903 төгрөг боллоо.
Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ