MSE
Бусад мэдээ
Зах зээл

12-Р САРЫН 26-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2023-12-26

Энэ өдөр нийт 14,111,113,491 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр энгийн арилжаагаар 47 хувьцаат компанийн 611,125,196 төгрөгийн үнийн дүн бүхий 1,428,965 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 27 компанийн хувьцааны ханш өсч, 16 компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа.

Үүнээс Айтүүлс ХК (ITLS +12.00%), Могойн гол ХК (BDL +11.82%), Крипто Үндэстэн ХК (CNF +8.94%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Бэрх Уул ХК (BEU -14.84%), Стандарт проперти групп ХК (BBD -10.98%), Худалдаа Хөгжлийн банк (TDB -9.94%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:

  • Хөрөнгө оруулалтын 2 сангийн 132,777 ширхэг нэгж эрх 52,151,544 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 573 ширхэг бонд 57,218,500 төгрөгөөр

  • Багцын арилжаагаар 4,061,766 ширхэг үнэт цаас 3,449,597,495 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • “Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 17,152,000 юань буюу 8,209,118,720 төгрөгөөр,

  • "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 2 багц 6,300 тонн 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал 507,150 ам доллар буюу 1,731,902,036 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 14,111,113,491 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.28% хувиар өсч, 40,035.88 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,051,474,061,322 төгрөг боллоо.

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ