MSE
Бусад мэдээ
Зах зээл

12-Р САРЫН 25-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-12-25

Энэ өдөр нийт 9,706,380,443 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр энгийн арилжаагаар 48 хувьцаат компанийн 1,222,668,782 төгрөгийн үнийн дүн бүхий 864,608 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 19 компанийн хувьцааны ханш өсч, 23 компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Монноос ХК (MNS +14.90%), Газар Шим Үйлдвэр ХК (GAZR +7.97%), Сүү ХК (SUU +14.71%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Хөх ган ХК (HGN -14.52%), Шарын гол ХК (SHG -12.43%), Эрдэнэс сольюшинс ХК (AMT-12.25%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:

  • Хөрөнгө оруулалтын 2 сангийн 72,136 ширхэг нэгж эрх 62,166,801 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 82 ширхэг үнэт цаас 6,184,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 84,170 ширхэг үнэт цаас 8,415,360,860 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 9,706,380,443 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.07% хувиар өсч, 50,665.54 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12,809,392,952,963 төгрөг боллоо.

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ