MSE
Бусад мэдээ
Зах зээл

12-Р САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2020-12-24

Өнөөдрийн арилжаагаар 6,295,085 ширхэг үнэт цаасыг нийт 758,947,139.26 төгрөгөөр арилжаалсан байна

2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр энгийн арилжаагаар 33 хувьцаат компанийн 748,158,914.26 төгрөгийн үнийн дүн бүхий 6,262,455 ширхэг хувьцаа арилжигдсанаас 22 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 7 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Булган ундрага" ХК (BUN +15.00%) болон "ЛэндМН ББСБ" ХК (LEND +14.99%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Талх чихэр" ХК (TCK -8.18%) болон "Баянгол зочид буудал" ХК (BNG -6.79%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 32,557 ширхэг нэгж эрхийг нийт 3,415,225 төгрөгөөр арилжигдсан байна.

Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 73 ширхэг үнэт цаас 7,373,000 төгрөгөөр арилжигдсан байна.

ТOP-20 индекс 0.08 хувиар өсөж, 18609.9 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,912,201,153,091.84 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ