MSE
Бусад мэдээ
Зах зээл

12-Р САРЫН 20-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2023-12-20

Энэ өдөр нийт 8,561,547,963 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр энгийн арилжаагаар 50 хувьцаат компанийн 142,288,505 төгрөгийн үнийн дүн бүхий 324,904 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 24 компанийн хувьцааны ханш өсч, 20 компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа.

Үүнээс Махимпекс ХК (MMX +14.98%), Шивээ овоо ХК (SHV +11.54%), Могойн гол ХК (BDL +5.15%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Сор ХК (SOR -14.89%), Хөвсгөл алтан дуулга ХК (ADU -12.20%), Ард Даатгал ХК (AIC -5.15%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:

  • Хөрөнгө оруулалтын 2 сангийн 37,512 ширхэг нэгж эрх 17,154,658 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 390 ширхэг бонд 39,000,000 төгрөгөөр

  • Хөрөнгөөр баталгаажсан 2,005 ширхэг үнэт цаас 100,500,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • “Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 17,280,000 юань буюу 8,262,604,800 төгрөгөөр арилжааллаа.

Энэ өдөр нийт 8,561,547,963 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.3% хувиар өсч, 39,037.18 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,622,081,629,486 төгрөг боллоо.

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ