12-Р САРЫН 15-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

Энэ өдөр нийт 36,809,504,337 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.
2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр энгийн арилжаагаар 51 хувьцаат компанийн 589,122,878 төгрөгийн үнийн дүн бүхий 1,048,085 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 24 компанийн хувьцааны ханш өсч, 20 компанийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс Хүннү менежмент ХК (HBZ +14.98%), Эрдэнэс сольюшинс ХК (AMT +9.35%), Булигаар ХК (MBG +9.15%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Хөвсгөл ХК (HVL -14.99%), Хөвсгөл алтан дуулга ХК (ADU -13.00%), Би ди сек ХК (BDS -11.67%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:
Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 11,034 ширхэг нэгж эрх 9,827,875 төгрөгөөр,
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 24,338 ширхэг үнэт цаас 2,433,800,000 төгрөгөөр,
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 100 ширхэг үнэт цаас 10,000 ам.доллар (35,448,100₮)-оор,
Багцын арилжаагаар 20,813,000 ширхэг үнэт цаас 26,736,515,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:
"Энержи Ресурс" ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 10,496,000 юань буюу 5,273,505,280 төгрөгөөр,
"Эрдэнэс Критикал Минералс" (“Монголросцветмет”) ТӨҮГ-ийн 2 багц 6,600 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 488,400 ам.доллар буюу 1,731,285,204 төгрөгөөр тус тус арилжаалагдсан байна.
Энэ өдөр нийт 36,809,504,337 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 0.82% хувиар өсч, 52,547.19 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 13,432,082,886,028 төгрөг боллоо.
Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ