MSE
Бусад мэдээ
Зах зээл

12-Р САРЫН 08-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2021-12-08

Өнөөдрийн арилжаагаар 1,682,402 ширхэг үнэт цаасыг нийт 745,562,264.04 төгрөгөөр арилжаалсан байна.

2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр энгийн арилжаагаар 40 хувьцаат компанийн 729,337,314.04 төгрөгийн үнийн дүн бүхий 1,649,840 ширхэг хувьцаа арилжигдсанаас 25 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 9 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн хувьцаа ханш тогтвортой байлаа. Үүнээс "Түмэн шувуут" ХК (TUM +14.79%), "Хөвсгөл хүнс" ХК (HHS+14.72%), болон "Хүннү менежмент" ХК (HBZ+14.49%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Инвескор ББСБ" ХК (INV-11.24%), "ЛэндМН ББСБ" ХК (LEND- 7.17%) болон "Хөвсгөл алтан дуулга" ХК (ADU- 6.97%) хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 32,562 ширхэг нэгж эрх 16,224,950 төгрөгөөр арилжигдсан байна.

ТOP-20 индекс 0.86 хувиар өсөж 40256.54 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,380,799,604,103.25 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ