MSE
Бусад мэдээ
Зах зээл

12-Р САРЫН 08-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2020-12-08

Өнөөдрийн арилжаагаар 29 хувьцаат компанийн 186,096 ширхэг үнэт цаасыг нийт 45,982,299.32 төгрөгөөр арилжаалсан байна.

2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр энгийн арилжаагаар I, II, III ангиллын 29 хувьцаат компанийн 45,189,294.32 төгрөгийн үнийн дүн бүхий 181,403 ширхэг хувьцаа арилжигдсанаас 9 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 15 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 5 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Түшиг Уул" ХК (TUS +14.63%) болон "Улсын их дэлгүүр" ХК (UID +2.20%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Оллоо" ХК (OLL -6.13%) болон "Хар тарвагатай" ХК (TVT -5.58%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Мөн “Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 4,690 ширхэг нэгж эрхийг нийт 492,945 төгрөгөөр арилжаалсан байна.

Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 3 ширхэг үнэт цаас 300,060 төгрөгөөр арилжигдсан байна.

ТOP-20 индекс 0.02 хувиар буурч, 17626.63 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,600,934,328,915.82 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ