MSE
Бусад мэдээ
Зах зээл

12-Р САРЫН 08-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2023-12-08

Энэ өдөр нийт 21,612,283,726 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр энгийн арилжаагаар 39 хувьцаат компанийн 515,404,935 төгрөгийн үнийн дүн бүхий 675,902 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 17 компанийн хувьцааны ханш өсч, 21 компанийн хувьцааны ханш буурсан бол 1 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Тээвэр дархан ХК (TEE +14.74%), Таван толгой ХК (TTL +14.15%), Хүрд XK (HRD +9.69%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Монгол нэхмэл ХК (MNH -15.00%), Глобал монголиа холдингс ХК (HML -14.90%), Гутал ХК (GTL -14.79%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:

  • Хөрөнгө оруулалтын 2 сангийн 15,334 ширхэг нэгж эрх 2,636,353 төгрөгөөр,

  • Багцын арилжаанд 467,290 ширхэг үнэт цаас 500,000,300 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • “Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 18,560,000 юань буюу 8,888,384,000 төгрөгөөр,

  • “Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,300 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 292,050 ам.доллар буюу 1,000,820,304 төгрөгөөр,

  • “Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 18,688,000 юань буюу 8,949,683,200 төгрөгөөр

  • “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн 2 багц 6,600 тонн 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал 504,900 ам.доллар буюу 1,730,231,712 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 21,612,283,726 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 3.08% хувиар өсч, 38,424.28 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,220,425,578,986 төгрөг боллоо.

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ