MSE
Бусад мэдээ
Зах зээл

12-Р САРЫН 07-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2023-12-07

Энэ өдөр нийт 57,973,547,038 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулаа.

2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр энгийн арилжаагаар 42 хувьцаат компанийн 285,291,696 төгрөгийн үнийн дүн бүхий 697,854 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 18 компанийн хувьцааны ханш өсч, 19 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Монгол керамик ХК (KEK +15.00%), Улаансан ХК (UNS +15.00%), Эрдэнэт хүнс ХК (TAS +14.87%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Глобал монголиа холдингс ХК (HML -14.98%), Авто импекс ХК (AOI -6.90%), Айтүүлс ХК (ITLS -3.39%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:

  • Хөрөнгө оруулалтын 2 сангийн 71,677 ширхэг нэгж эрх 8,001,908 төгрөгөөр,

  • Багцын арилжаанд 37,880 ширхэг үнэт цаас 250,008,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • “Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 18,432,000 юань буюу 8,834,273,280 төгрөгөөр,

  • “Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,300 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 283,800 ам.доллар буюу 973,521,978 төгрөгөөр,

  • “Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 18,560,000 юань буюу 8,895,622,400 төгрөгөөр

  • “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 14 багц 86,600 тонн 1/3 коксжих нүүрс 11,289,600 ам.доллар буюу 38,726,827,776 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 57,973,547,038 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 1.64% хувиар өсч, 37,274.63 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,106,379,736,663 төгрөг боллоо.

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ