12-Р САРЫН 04-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ
Энэ өдөр нийт 7,693,174,841 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.
2025 оны 12 дугаар сарын 04-ний өдөр энгийн арилжаагаар 44 хувьцаат компанийн 328,708,019 төгрөгийн үнийн дүн бүхий 387,486 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 22 компанийн хувьцааны ханш өсч, 16 компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс Мик холдинг ХК (MIK +14.96%), Адуун чулуун ХК (ADL +11.11%), Айтүүлс ХК (ITLS +8.71%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Багануур ХК (BAN -5.56%), Тэнгэр Даатгал ХК (TGI -5.19%), Монос хүнс ХК (MFC -3.95%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:
Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 16,696 ширхэг нэгж эрх 13,178,650 төгрөгөөр,
Хөрөнгөөр баталгаажсан 16 ширхэг үнэт цаас 1,597,280 төгрөгөөр,
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 22 ширхэг үнэт цаас 2,200,000 төгрөгөөр
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 6 ширхэг үнэт цаас 600 ам.доллар (2,129,352₮)-оор тус тус арилжигдсан байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:
"Энержи Ресурс" ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 11,008,000 юань буюу 5,530,088,960 төгрөгөөр,
"Эрдэнэс критикал минералс“ ТӨҮГ-ийн 2 багц 6,600 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 511,500 ам.доллар буюу 1,815,272,580 төгрөгөөр тус тус арилжаалагдсан байна.
Энэ өдөр нийт 7,693,174,841 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 0.33% хувиар өсч, 51422.47 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 13,193,557,830,834 төгрөг боллоо.
Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ