MSE
Бусад мэдээ
Зах зээл

12-Р САРЫН 04-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2023-12-04

Энэ өдөр нийт 20,610,002,562 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр энгийн арилжаагаар 40 хувьцаат компанийн 129,889,952 төгрөгийн үнийн дүн бүхий 420,357 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 10 компанийн хувьцааны ханш өсч, 27 компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Жидакс ХК (SOH +7.95%), Булигаар ХК (MBG +7.12%), Адуун чулуун ХК (ADL +5.91%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Дархан хүнс ХК (DHU -15.00%), Гутал ХК (GTL -14.99%), Крипто Үндэстэн ХК (CNF -7.85%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:

  • Хөрөнгө оруулалтын 2 сангийн 35,830 ширхэг нэгж эрх 23,435,168 төгрөгөөр,

  • Багцын арилжаанд 25,000 ширхэг үнэт цаас 1,243,500,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • “Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 18,688,000 юань буюу 8,976,780,800 төгрөгөөр,

  • “Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,300 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 295,350 ам.доллар буюу 1,013,676,642 төгрөгөөр,

  • “Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 19,200,000 юань буюу 9,222,720,000 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 20,610,002,562 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.01% хувиар өсч, 36729.06 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,085,051,920,239 төгрөг боллоо.

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ