MSE
Бусад мэдээ
Зах зээл

12-Р САРЫН 03-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2021-12-03

Өнөөдрийн арилжаагаар 969,370 ширхэг үнэт цаасыг нийт 468,763,466.40 төгрөгөөр арилжаалсан байна.

2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр энгийн арилжаагаар 36 хувьцаат компанийн 431,176,018.40 төгрөгийн үнийн дүн бүхий 938,542 ширхэг хувьцаа арилжигдсанаас 11 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 21 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн хувьцаа ханш тогтвортой байлаа. Үүнээс "Мандал говь импэкс" ХК (MNG +14.29%), "Хөвсгөл алтан дуулга" ХК (ADU+8.75%), болон "Монгол секюритиес" ХК (MSC+6.19%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Дархан хөвөн" ХК (DAH-15.00%), "Гонир" ХК (GNR- 14.89%) болон "УБ-БҮК" ХК (BUK- 10.00%) хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 30,795 ширхэг нэгж эрх 22,201,120 төгрөгөөр арилжигдсан байна.

Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд долларын 54 ширхэг үнэт цаасыг 5,400 ам.доллараар арилжаалсан байна.

ТOP-20 индекс 0.55 хувиар буурч 39202.7 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,242,805,601,650.48 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ