12-Р САРЫН 01-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ
Энэ өдөр нийт 18,383,801,038 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.
2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр энгийн арилжаагаар 41 хувьцаат компанийн 144,374,547 төгрөгийн үнийн дүн бүхий 477,695 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 20 компанийн хувьцааны ханш өсч, 16 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс Хөвсгөл ХК (HVL +14.99%), Тандэм инвэст ББСБ ХК (VIK +4.68%), ЛэндМН ББСБ ХК (LEND +3.96%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Мик холдинг ХК (MIK -15.00%), Монгол нэхмэл ХК (MNH -14.84%), Улсын их дэлгүүр ХК (UID -8.01%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 728 ширхэг нэгж эрх 468,563 төгрөгөөр,
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 517 ширхэг бонд 51,700,000 төгрөгөөр
Багцын арилжаанд 130,599 ширхэг үнэт цаас 845,994,355 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:
“Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 18,944,000 юань буюу 9,118,694,400 төгрөгөөр,
“Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,300 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 295,350 ам.доллар буюу 1,013,871,573 төгрөгөөр,
"Хангад Эксплорэйшн" ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан сул коксжих нүүрс 14,976,000 юань буюу 7,208,697,600 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.
Энэ өдөр нийт 18,383,801,038 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 0.88% хувиар буурч, 36,728.9 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,146,818,110,598 төгрөг боллоо.
Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ