MSE
Бусад мэдээ
Үйл явдал

12 ДУГААР САРЫН 29-НД БҮХ НИЙТЭЭР АМРАХААР БОЛОВ

2011-12-26

Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан жил бүрийн 12 дугаар сарын 29-ний өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгохыг 2011 оны 12-р сарын 16-ны өдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаас дэмжиж уг асуудлыг УИХ-ын 12-р сарын 23-ны өдрийн нэгдсэн чуулганаар хэлэлцэж холбогдох хуулийг баталсан байна.

Иймд энэ сарын 29-ний өдөр Монголын Хөрөнгийн Биржийн үнэт цаасны арилжаа явагдахгүй болохыг нийт Брокер дилерийн компаниуд болон харилцагчдад мэдэгдэж байна.