MSE
Бусад мэдээ
Зах зээл

11-Р САРЫН 28-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2022-11-28

Өнөөдрийн арилжаагаар 6,018,951 ширхэг үнэт цаасыг 1,179,430,305 төгрөгөөр арилжааллаа.

2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр энгийн арилжаагаар 40 хувьцаат компанийн 448,846,518 төгрөгийн үнийн дүн бүхий 782,823 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 18 компанийн хувьцааны ханш өсөж, 17 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Тээвэр-Ачлал" ХК (ACL +15.00%), "Багануур" ХК (BAN +14.97%) болон "Хар тарвагатай" ХК (TVT +14.78%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Хот девелопмент" ХК (SDT -13.03%), "Айтүүлс" ХК (ITLS -9.09%) болон "Таван толгой" ХК (TTL -7.82%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 33,046 ширхэг нэгж эрхийг 17,251,980 төгрөгөөр, бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 10 ширхэг бондыг 931,000 төгрөг болон багцын арилжаагаар 5,203,072 ширхэг үнэт цаасыг 712,400,807 төгрөгөөр арилжааллаа.

ТOP-20 индекс 1.1 хувиар буурч, 32957.94 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,346,205,148,884 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ