MSE
Бусад мэдээ
Зах зээл

11-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-11-27

Энэ өдөр нийт 6,221,084,983 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр энгийн арилжаагаар 48 хувьцаат компанийн 815,453,359 төгрөгийн үнийн дүн бүхий 1,273,708 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 25 компанийн хувьцааны ханш өсч, 17 компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Могойн гол ХК (BDL +15.00%), Хөсөг трейд ХК (HSG +15.00%), Силикат ХК (SIL +15.00%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Худалдаа Хөгжлийн банк (TDB -15.00%), Эрчим Баян Өлгий ХК (BOE -14.99%), Хар тарвагатай ХК (TVT -10.00%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:

  • Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 104,517 ширхэг нэгж эрх 10,887,289 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 3,930 ширхэг үнэт цаас 145,921,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 5,000 ширхэг үнэт цаас 500,000,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1,000 ширхэг үнэт цаас 100,000 ам.доллар (355,976,000₮) төгрөгөөр,

  • Багцын арилжаагаар нийт 1,385,649 ширхэг үнэт цаас 297,914,535 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 8,160,000 юань буюу 4,094,932,800 төгрөгөөр арилжаалагдсан байна.

Энэ өдөр нийт 6,221,084,983 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 1.31% хувиар буурч, 51,098.53 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 13,213,207,287,387 төгрөг боллоо.

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ